Мэргэжлийн боловсрол, сургалт 11 болон 12 дугаар ангийн сургалттай хэрхэн нийцэж байгаа талаар (Doing VET in Year 11 & 12) - монгол хэл (Mongolian)
VET-ийн талаар мэдэх шаардлагатай зүйлс, эзэмших ур чадвар, танд ямар хэрэгцээтэй болох тухай.
On this page
- VET - ийн тухай
- Уг гэрчилгээг авснаар
- SBAT цалинтай дадлага
- VET сонголтууд
- Дэлгэрэнгүй мэдээлэл авах
VET - ийн тухай
Мэргэжлийн боловсролын сургалт (VET) нь салбар тусгайлсан сургалт юм.
VET хөтөлбөрөөр суралцсан ур чадвараа ажлын байранд эсвэл цаашид боловсролын зэрэг олгох тухайн мэргэжлийн сургалтад үргэлжлүүлэн суралцахад ашиглах боломжтой.
11 эсвэл 12 дугаар ангид суралцаж байхдаа VET-хөтөлбөрийн хичээлүүдээс нэмэлтээр суралцах боломжтой. Зарим сургуулиуд 10 дугаар ангиасаа VET- хөтөлбөрийн хичээлүүдээс суралцах боломжийг олгодог.
Дараах хөтөлбөрүүдэд суралцах явцдаа VET-ийг нэмэлтээр суралцаж болно:
- Виктория мужийн Боловсролын Гэрчилгээ (VCE)
- VCE Голлох Мэргэжил (VCE VM)
- Виктория мужийн Дамжин сургалтын Гэрчилгээ (VPC).
Сурагч нь сонгосон VET мэргэжлээсээ хамааран өөрийн сургууль дээрээ эсвэл ойролцоох сургалтын төвд /TAFE/-д суралцана.
Энэ хуудсыг WhatsApp-аар хуваалцах
Уг гэрчилгээг авснаар
VET хөтөлбөр нь таныг ахлах сургуульд суралцах хугацаандаа ажил, мэргэжлийн замналаа эхлүүлэхэд тусална.
Тус хөтөлбөр таны сонирхож буй салбарын практик ур чадварыг эзэмшүүлж, улмаар ажилд орох боломжийг нэмэгдүүлнэ.
VET хөтөлбөрийн хүрээнд судалсан хичээлүүдийг дараах хөтөлбөрийн хичээлүүдэд мөн дүйцүүлэх боломжтой:
- Виктория мужийн Боловсролын Гэрчилгээ (VCE)
- VCE Голлох Мэргэжил (VCE VM)
- Виктория мужийн Дамжин сургалтын Гэрчилгээ (VPC).
Шалгуурыг нь хангасан тохиолдолд зарим VET хөтөлбөр ATAR оноонд тооцогдох оноо өгдөг. Үнэлгээ өгдөггүй VCE VET хөтөлбөрийн хичээл 3 болон хичээл 4-ийг амжилттай суралцсан суралцагч нь үүнийгээ ATAR оноогоо нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой.
SBAT цалинтай дадлага
VCE, VCE VM эсвэл VPC-г суралцах явцад VET-ийн зарим сонголтууд цалинтай дадлага хийх эсвэл сургууль дээрээ сургалтын дадлага хийх (SBAT) боломж олгодог.
Энэ сонголт нь цагийн ажилтнаар мэргэжилтнүүдтэй зэрэгцэн ажиллахын зэрэгцээ цалинтай дадлага хийх боломжийг олгоно. SBAT-ийн нилээдгүй суралцагчид 12 дугаар ангиа төгсөөд тухайн дадлага хийсэн байгууллагадаа бүтэн цагийн дадлагажигчаар үргэлжлүүлэн ажилладаг.
Энэ сонголтын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай Сургуулийн санал болгож буй дадлагажих хөтөлбөрүүд хэсгээр зочилно уу.
VET сонголтууд
VET-ийг доор жагсаасан тэргүүлэх чиглэлүүдэд санал болгож буй сургуулийн тоо нэмэгдсээр байна. Сургуулийнхаа ажил, мэргэжлийн зөвлөхтэй холбогдож танай сургуульд ямар сонголтууд байгаа талаар олж мэдээрэй.
Доор жагсаасан зарим гэрчилгээ олгох сургалтууд үнэлгээнд суурилсан арга замтай, 3 болон 4 дүгээр шатлалын хичээлтэй байдаг. Дараахь боломж бүхий VET сонголтуудыг өгөгдсөн дүрсээр тэмдэглэв:
-
Үнэлгээнд суурилсан хичээлүүдээр дамжуулан сурах боломжтой = *
-
Хичээл 3, 4 гэсэн шатлалтай = +
Эрүүл мэнд
- Эрүүл мэндийн Дэмжлэг Үйлчилгээний Гэрчилгээ 2
- Нөхөн Сэргээх Эмчилгээний Туслах Гэрчилгээ 3 (хэсэгчлэн дүүргэх)
- Эрүүл мэндийн үйлчилгээний туслах Гэрчилгээ 3 *+
Эдгээр Гэрчилгээ олгох сургалтууд нь VCE VET Эрүүл мэнд хөтөлбөрт багтсан.
Олон нийтийн үйлчилгээ, Бага насны хүүхдийн боловсрол
- Идэвхитэй сайн дурын ажилтан Гэрчилгээ 2
- Олон нийтийн үйлчилгээний Гэрчилгээ 2
- Олон нийтийн үйлчилгээний Гэрчилгээ 3 *+
- Бага насны хүүхдийн боловсрол, асаргаа Гэрчилгээ 3 (хэсэгчлэн дуусгах) +
- Хэрэглээний Хэл Гэрчилгээ 2
- Хэрэглээний Хэл Гэрчилгээ 3 +
Эдгээр гэрчилгээ олгох сургалтууд нь VCE VET-ийн Олон нийтийн үйлчилгээ болон Хэрэглээний хэлний хөтөлбөрт багтсан.
Барилга байгууламж
- Барилга байгууламж Гэрчилгээ 2 +
- Цалинтай дадлагын өмнөх Барилга байгууламжийн Гэрчилгээ 2 +
- Цалинтай дадлагын өмнөх Сантехникийн Гэрчилгээ 2 +
- Дэд бүтцийн барилга байгууламжийн Гэрчилгээ 2 +
Эдгээр гэрчилгээ олгох сургалтууд нь VCE VET Барилга байгууламж, сантехникэсвэл дэд бүтцийн байгууламж хөтөлбөрүүдэд багтсан.
Дижитал Медиа ба Технологи
- Хэрэглээний дижитал технологийн Гэрчилгээ 2
- Мэдээллийн технологийн Гэрчилгээ 3 *+
- Нэгтгэсэн технологийн Гэрчилгээ 2 *+
Эдгээр нь VCE VET хөтөлбөрүүдийн Технологиудын доод холбоо, Мэдээлэл харилцаа холбооны технологи хөтөлбөрүүдэд багтсан байна.
Зочлох үйлчилгээ
- Зочлох үйлчилгээний Гэрчилгээ 2 *+
- Тогоочийн Гэрчилгээ 2 (хуучнаар Гал тогооны үйл ажиллагааны Гэрчилгээ 2) *+
Эдгээр Гэрчилгээ олгох сургалтууд нь VCE VET Зочлох Үйлчилгээ хөтөлбөрт багтсан байна.
Цэвэр эрчим хүч, инженерчлэл
- Инженерчлэл Судлал Гэрчилгээ 2 *+
- Лабораторийн ур чадвар Гэрчилгээ 3 *+
- Цахилгааны технологи Гэрчилгээ 2 (ажиллаж эхлэх) +
- Цахилгааны технологи Гэрчилгээ 2 (сургалтын өмнөх) +
- Дээжлэлт болон Хэмжилт Гэрчилгээ 2
Эдгээр Гэрчилгээ олгох сургалтууд нь VCE VET Инженерчлэл, Цахилгааны инженер эсвэл Лабораторийн ур чадварууд хөтөлбөрүүдэд багтсан байна.
Авто тээвэр
- Авто тээврийн мэргэжлийн бэлтгэл Гэрчилгээ 2 +
Энэхүү Гэрчилгээ олгох сургалт нь VCE VET Авто тээвэр хөтөлбөрт багтсан байна.
Хөдөө аж ахуй, Байгаль орчин
- Хөдөө аж ахуйн Гэрчилгээ 2 +
- Цэцэрлэгжүүлэлт Гэрчилгээ 2 +
- Экосистемийн хадгалалт ба менежмент Гэрчилгээ 2 +
- Амьтан Арчилгаа Гэрчилгээ 2 +
- Хөдөө орон нутаг дахь үйл ажиллагаа Гэрчилгээ 2
Энэхүү Гэрчилгээ олгох сургалтууд нь VCE VET Хөдөө аж ахуй, Цэцэрлэгжүүлэлт, Байгаль хамгаалал, Экосистемийн менежментАмьтан арчилгаа хөтөлбөрт багтсан байна.
Үсчин, Гоо сайхан
- Гоо сайхны бүтээгдэхүүний жижиглэн худалдаа Гэрчилгээ 2
- Салоны туслах ажилтан Гэрчилгээ 2
- Гоо сайхны үйлчилгээ Гэрчилгээ 3 +
- Нүүр будалт Гэрчилгээ 3 +
Энэхүү Гэрчилгээ олгох сургалтууд нь VCE VET Үсчин, гоо сайхан хөтөлбөрт багтана.
Бүтээлч үйлдвэрлэл
- Бүтээлч үйлдвэрлэл Гэрчилгээ 2
- Дэлгэц, хэвлэл мэдээлэл Гэрчилгээ 3 *+
- Хувцас, Загвар ба Нэхмэл эдлэл Гэрчилгээ 2 (хуучнаар Хэрэглээний Загвар Дезайн ба Технологи Гэрчилгээ 2) +
- Хөгжим Гэрчилгээ 2
- Хөгжим Гэрчилгээ 3 (Урлагийн тоглолт үзүүлбэр) *+
- Хөгжим Гэрчилгээ 3 (Ая дууны бичлэг) *+
- Бүжиг Гэрчилгээ 2
- Бүжиг Гэрчилгээ 3 *+
Эдгээр Гэрчилгээ олгох сургалтууд нь VCE VET Бүтээлч, Дижитал Медиа, Хэрэглээний Хувцас Загварын Технологи, Бүжиг эсвэлХөгжмийн хөтөлбөрүүдэд багтана.
Спорт, чийрэгжүүлэлт
- Гадаах чийрэгжүүлэлт Гэрчилгээ 2
- Спорт ба чийрэгжүүлэлт Гэрчилгээ 2
- Спорт, усан спорт, чийрэгжүүлэлт Гэрчилгээ 3 *+
Эдгээр Гэрчилгээ олгох сургалтууд нь VCE VET Спорт ба Чийрэгжүүлэлт хөтөлбөрт багтана.
Бизнес
- Ажлын байрны ур чадвар Гэрчилгээ 2
- Бизнесийн Гэрчилгээ 3 *+
- Жижиг бизнес Гэрчилгээ 2 (Үйл ажиллагаа/Инновац) +
Эдгээр Гэрчилгээ олгох сургалтууд нь VCE VET Бизнес эсвэл Жижиг Бизнес хөтөлбөрүүдэд багтсан байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
Эдгээр арга замын аль нь хамгийн тохиромжтой сонголт болохыг сургуулийнхаа ажил, мэргэжлийн зөвлөхтэй ярилцаж зөвшилцөөрэй.
(opens in a new window)VET хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол VCAA-ийн вэб хуудсаар зочилно уу.
(opens in a new window)VET танд ямар боломж нээж байгаа талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон энэхүү хөтөлбөрийн төгсөгчдийн сэтгэгдлийг VET Аврагаууд хэсгээс орж уншаарай.
Updated 27 March 2026
About the VIC Government
- The Premier and ministers
- Find a Vic Gov department, agency or service
- Strategies and policies
- Inquiries and royal commissions
Grants and programs
Jobs and careers
Arts, culture and heritage
Business and the workplace
- Mentally Healthy Workplaces Framework
- Portable Long Service Authority
- Victoria’s racing industry
- Workforce Inspectorate Victoria
- Liquor licensing, sale and supply
Communities
- Children
- First Peoples - State Relations
- Finding records
- Gender equality & women’s leadership
- LGBTIQA+ equality
- Multicultural communities
- Seniors Online
- Veterans support and commemoration
- Volunteering in Victoria
- Youth Central
Education and training
- Victorian Early Childhood Regulatory Authority
- Early childhood education – information for professionals
- Kinder: Best Start, Best Life
- Education – information for parents
- Schools.Vic - information for schools
- Education grants, programs, awards and events
- PROTECT
- TAFE, training and universities sector
- TAFE Victoria
- Victorian Skills Authority
- Apprenticeships Victoria
- Learn Local
Environment, water and energy
Finance and economy
Health and social support
- Family violence reform
- NDIS Worker Screening Check
- NDIS and disability services and support in Victoria
- Patient Review Panel
- Transforming Trauma Victoria
Housing and property
Law and justice
- Adoption
- Births, deaths and marriages
- Honorary justices
- Machete ban
- Safeguarding Victorians against terrorism
- Stolen Generations Reparations Package
- Victims of Crime
- Victorian Racing Tribunal
Safety and emergencies
- Emergency Recovery Victoria
- Victorian Emergency Relief and Recovery Foundation
- Emergency Recovery Resource Portal
- How well do you know fire
- Fire Services Reform
- Water safety
- Marine Search and Rescue
Science and technology
- Data sharing and open data
- Data.vic - discover and access Vic Gov open data
- Developer.Vic - portal for API developers
- Go.vic URL shortener
- Vic Gov IT project dashboard
- Victoria’s free public wi-fi network
- Cyber security in the Victorian Government
Sport and recreation
Traffic and transport
- Cameras Save Lives
- Transport Fines
- Getting Around
- Transport Planning
- Transport Future
- Climate Change and transport
- Future Directions For Transport
- Transport projects
- Ports and Freight
Working in the Victorian Government
- Single Digital Presence home
- Accommodation and Library Services
- Executive employment in the Victorian public sector
- Budget, procurement and funding
- Careers in the Victorian Government
- Council and Regulator Toolkit
- Guidelines for working in government
- Join a government network
- Standards and guidelines
- VicFleet CarPool
- Victorian Government style guide