VCE Голлох Мэргэжил хөтөлбөрийн тухай (About the VCE Vocational Major) - монгол хэл (Mongolian)
VCE Голлох Мэргэжил хөтөлбөр, түүнд элсэн суралцах нь ямар хэрэгцээтэй талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах.
On this page
- VCE гэрчилгээтэй болох шинэ арга зам
- VCE Голлох Мэргэжил хөтөлбөр танд ямар хэрэгцээтэй вэ?
- VCE VM хөтөлбөрийн хичээл сонголт
- Танд олгох бичиг баримтууд
- Дэлгэрэнгүй мэдээлэл авах
- Бусад арга замууд
https://player.vimeo.com/video/943444416?autoplay=0
VCE гэрчилгээтэй болох шинэ арга зам
Голлох Мэргэжил хөтөлбөр (VCE VM) нь VCE хөтөлбөрийн бүрэлдэхүүнд шинээр нэмэгдсэн практик сургалтын хоёр жилийн хугацаатай хөтөлбөр юм.
Хөтөлбөрт хамрагдсанаар нэг болон түүнээс дээш салбарын ажил, амьдралын ур чадвар, практик туршлагатай болж, сургуулиа төгсөхдөө шууд ажил эрхлэхэд бэлэн болсон байна.
Багш нар суралцагчийн ахиц дэвшлийг олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан үнэлнэ. Таны өгөх цорын ганц шалгалт нь Түвшин тогтоох Ерөнхий Тест (GAT) байна (Зөвхөн А хэсэг).
VCE VM хөтөлбөрийн суралцах дөрвөн чиглэл нь VCE хөтөлбөрийн бусад сургалтаас өөр хэлбэрийн үнэлгээ ашигладаг. Үнэлгээг гүйцэтгэх тухайн хичээлийн багш нь суралцагсдад үнэлгээний шаардлага хангахад нь дэмжлэг үзүүлнэ.
VCE VM хөтөлбөрийн хичээлүүдэд сурлагын үнэлгээ өгдөггүй тул АTAR оноотой дүйцүүлэх боломжгүй.
Та бодит практик орчинд суралцахыг илүүд үздэг мөн танд АTAR оноо шаардлагагүй бол VCE VM хөтөлбөр нь танд тохирсон сонголт болно.
Энэ хуудсыг WhatsApp-аар хуваалцах
VCE Голлох Мэргэжил хөтөлбөр танд ямар хэрэгцээтэй вэ?
VCE Голлох Мэргэжил хөтөбөр нь таныг дараах зүйлст бэлтгэнэ. Үүнд:
- ажиллангаа дадлагажих эсвэл энгийн дадлагажих сургалт
- дараагийн шатны боловсролын зэргийн болон дадлагажуулах сургалт
- тусгай элсэх хөтөлбөрөөр дамжин их сургуульд элсэх
- шууд ажлын байранд.
VCE VM хөтөлбөрийн хичээл сонголт
VCE VM хөтөлбөрийг төгсөхийн тулд доод тал нь 16 хичээлийг амжилттай суралцсан байна. Үүнд дараах хичээлүүд заавал багтсан байна:
- VCE VM Бичиг үсгийн чадвар эсвэл VCE англи хэлний 3 хичээл (3, 4 гэсэн дарааллаар)
- VCE VM Тооны чадвар эсвэл VCE Математикийн 2 хичээл
- VCE VM Ажлын байрны ур чадварын 2 хичээл
- VCE VM Хувь хүний хөгжлийн ур чадварын 2 хичээл
- 3, 4 гэсэн шатлалтай таны сонголтын 3 хичээл
- Гэрчилгээ 2 эсвэл түүнээс дээш түвшний VET хөтөлбөр (180 нэрлэсэн цаг).
VET хөтөлбөрийн хүрээнд ажлын байранд суралцах боломжтой. Үүнийг Ажлын байран дээр суралцсан тухай батламж гэдэг.
VCE VM хөтөлбөрт VCE хөтөлбөрийн бусад хичээлүүдээс нэмэх боломжтой.
VCE VM хөтөлбөрийн заавал судлах хичээлүүд
VCE Голлох Мэргэжил хөтөлбөрийн үндсэн 4 хичээлтэй танилцана уу.
VCE VM хөтөлбөрийн заавал судлах хичээлүүд
11 болон 12 дугаар ангийн VCE болон VCE VM хөтөлбөрүүдийн хичээлийн сонголт
Уг хоёр хөтөлбөрт багтсан хичээлийн сонголтой танилцах.
11 болон 12 дугаар ангийн хичээл сонголт
Танд олгох бичиг баримтууд
Суралцан төгссөний дараа танд:
- Виктория мужийн Сургалтын хөтөлбөр, Үнэлгээний Байгууллага (VCAA)-ын Дүнгийн тодорхойлолт
- VET хөтөлбөр хэрэгжүүлэгч (VET хичээл суралцсан тохиолдолд)-ийн Сурлагын Амжилтын Тодорхойлолт
- Таны VET диплом (төгссөн тохиолдолд)
- Таны Виктория мужийн Боловсролын Гэрчилгээ “Голлох Мэргэжил” гэсэн нэмэлт үгтэй байна.
Гэрчилгээ авах болзол хангаагүй суралцагсдад тэдний суралцсан хугацаандаа амжилттай судласан хичээлүүдийн жагсаалт бүхий Сурагчийн Амжилтын Хуудас олгоно.
- Сурлагын Амжилтын Тодорхойлолт гэж юу вэ?
Сурлагын Амжилтын Тодорхойлолтыг TAFE эсхүл VET сургалтын бусад байгууллагаас олгодог. Тус тодорхойлолтод Австралийн Боловсролын Зэрэглэл Хөтөлбөр (AQF)-ийн хүлээн зөвшөөрсөн сургалтад суралцах явцдаа амжилттай суралцсан хичээлүүдийн жагсаалт байна.

Камалагийн VCE VM хөтөлбөрт суралцсан кэйс (Kamala’s VCE VM pathway) - монгол хэл (Mongolian)
VCE Голлох Мэргэжил хөтөлбөрт суралцсан суралцагчийн жишээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
VCE VM хөтөлбөр танд тохирсон эсэхийг сургуулийнхаа ажил, мэргэжлийн зөвлөхтэй зөвлөлдөнө үү.
Бусад арга замууд

Виктория мужийн Боловсролын Гэрчилгээний тухай (About the Victorian Certificate of Education) - монгол хэл (Mongolian)
Виктория мужийн Боловсролын Гэрчилгээ (VCE) авахаар суралцах болон тус хөтөлбөр ямар хэрэгцээтэй талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах.

Виктория мужийн Дамжин сургалтын Гэрчилгээний тухай (About the Victorian Pathways Certificate) - монгол хэл (Mongolian)
Виктория мужийн Дамжин сургалтын Гэрчилгээ болон тус хөтөлбөр ямар хэрэгцээтэй талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах.
Updated 27 March 2026
About the VIC Government
- The Premier and ministers
- Find a Vic Gov department, agency or service
- Strategies and policies
- Inquiries and royal commissions
Grants and programs
Jobs and careers
Arts, culture and heritage
Business and the workplace
- Mentally Healthy Workplaces Framework
- Portable Long Service Authority
- Victoria’s racing industry
- Workforce Inspectorate Victoria
- Liquor licensing, sale and supply
Communities
- Children
- First Peoples - State Relations
- Finding records
- Gender equality & women’s leadership
- LGBTIQA+ equality
- Multicultural communities
- Seniors Online
- Veterans support and commemoration
- Volunteering in Victoria
- Youth Central
Education and training
- Victorian Early Childhood Regulatory Authority
- Early childhood education – information for professionals
- Kinder: Best Start, Best Life
- Education – information for parents
- Schools.Vic - information for schools
- Education grants, programs, awards and events
- PROTECT
- TAFE, training and universities sector
- TAFE Victoria
- Victorian Skills Authority
- Apprenticeships Victoria
- Learn Local
Environment, water and energy
Finance and economy
Health and social support
- Family violence reform
- NDIS Worker Screening Check
- NDIS and disability services and support in Victoria
- Patient Review Panel
- Transforming Trauma Victoria
Housing and property
Law and justice
- Adoption
- Births, deaths and marriages
- Honorary justices
- Machete ban
- Safeguarding Victorians against terrorism
- Stolen Generations Reparations Package
- Victims of Crime
- Victorian Racing Tribunal
Safety and emergencies
- Emergency Recovery Victoria
- Victorian Emergency Relief and Recovery Foundation
- Emergency Recovery Resource Portal
- How well do you know fire
- Fire Services Reform
- Water safety
- Marine Search and Rescue
Science and technology
- Data sharing and open data
- Data.vic - discover and access Vic Gov open data
- Developer.Vic - portal for API developers
- Go.vic URL shortener
- Vic Gov IT project dashboard
- Victoria’s free public wi-fi network
- Cyber security in the Victorian Government
Sport and recreation
Traffic and transport
- Cameras Save Lives
- Transport Fines
- Getting Around
- Transport Planning
- Transport Future
- Climate Change and transport
- Future Directions For Transport
- Transport projects
- Ports and Freight
Working in the Victorian Government
- Single Digital Presence home
- Accommodation and Library Services
- Executive employment in the Victorian public sector
- Budget, procurement and funding
- Careers in the Victorian Government
- Council and Regulator Toolkit
- Guidelines for working in government
- Join a government network
- Standards and guidelines
- VicFleet CarPool
- Victorian Government style guide